Search past winners/finalists


  • MESA logo

Монгол (Mongol)

IBA Montage

Таныг 2024 оны (18 дөх удаагийн) Борлуулалт ба харилцагчийн үйлчилгээний шилдгийг шалгаруулдаг Стив шалгаруулалтад оролцохыг урьж байна. Олон улсын бизнесийн нэр хүндтэй шагнал буюу АНУ-ын бизнес шалгаруулалтыг санаачлан үүсгэсэн байгууллагаас харилцагчийн үйлчилгээ болон бизнес хөгжил, борлуулалтын мэргэжилтнүүдийн төлөөх дэлхийн хамгийн том хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлэн болоод байна.

Материал бэлтгэл ба бүртгүүлэх арга зэрэг дэлгэрэнгүй зааварчилгааг авахыг хүсвэл энэ хэсэгт цахим хаягаа бичнэ үү. Бичиж үлдээсэн цахим хаяг уруу оролцох зааварчилгааг илгээх болно. Бид ямар нэгэн шалтгаанаар хэн нэгэнд таны имэйл хаягийг дамжуулахгүй бөгөөд нууцлалын бодлогыг хатуу даган мөрдөх болно.

 

Вебсайт дахь таны үзэж байгаа веб хуудас нь таны эх хэл дээрээ мэдээлэл хүлээн авах боломжтой цор ганц веб хуудас юм. Бусад бүх хуудас болон материал өгөх удирдамж англи хэл дээр байгаа болно. Учир нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа бизнесийн мэргэжилтнүүд шалгаруулалтын ажиллагаанд оролцох боломжтой байхаар бүх материалыг англи хэл дээр хүлээн авдаг учраас юм.

Борлуулалт ба харилцагчийн үйлчилгээний Стив шалгаруулалтын тухай

Борлуулалт ба харилцагчийн үйлчилгээний Стив шалгаруулалт нь бүх орны харилцагчийн үйлчилгээ, холбох төв, бизнесийн хөгжил, борлуулалтын мэргэжилтнүүдийн ажлын амжилт үр дүнг шагнан урамшуулдаг хөтөлбөр юм. Тус шагналыг олгодог “Stevie Avards” нь Америкт байрладаг ба нийт 8 төрөлд Стив шагналыг олгож байгаа бөгөөд шагнал тус бүрийн мэдээллийг www.StevieAwards.com . вебсайтаас харах боломжтой. Stevie Awards Trophy нь дэлхийн хамгийн эрэлттэй шагналуудын нэг юм.

Америкийн Невада мужийн Лас вегас хотод зохион байгуулагдсан 2023 оны Борлуулалт ба харилцагчийн үйлчилгээний Стив шагнал олгох үйл ажиллагааны үер 50 гаруй орны байгууллага, хувь хүмүүс уг шагналыг хүртсэн. 2023 оны шагналтнуудын жагсаалтыг энд дарж харна уу. 

Ангиллууд

Борлуулалт ба харилцагчийн үйлчилгээний Стив шалгаруулалт нь олон төрлийн ангиллаас сонголт хийх боломжтой. Хэрэв оролцохоор шийдсэн бол танай байгууллага оролцох боломжтой амжилт бүтээлдээ тохирсон ангиллыг сонгоод зааварчилгааны дагуу оролцуулах материалаа бэлдэх боломжтой. Доорх зүйлээс сонголт хийх боломжтой ангиллыг харна уу.

  • Борлуулалт  
    • Борлуулалт хувь хүн
    • Борлуулалт баг хамт олон
    • Борлуулалт үр дүн
    • Шилдэг борлуулалт
  • Харилцагчийн үйлчилгээ & Холбох төв
    • Харилцагчийн үйлчилгээ & Холбох төв хувь хүн
    • Харилцагчийн үйлчилгээ & Холбох төв баг хамт олон
    • Харилцагчийн үйлчилгээ & Холбох төв үр дүн
    • Харилцагчийн үйлчилгээний хэлтэс
    • Харилцагчийн үйлчилгээний амжилт
  • Шинэ бараа бүтээгдэхүүн & Үйлчилгээ
  • Үйлчилгээний шийдэл өгөх байгууллага
  • Бизнес хөгжил

Ангиллын жагсаалт болон тайлбарыг оролцох зааварчилгаанаас харах боломжтой.

Оролцуулах бүтээлээ зарлагдсан хугацаанд багтаан, гаргасан амжилтын тайлбарыг 650 үгэнд багтаан эссэ байдлаар хураалгах эсвэл адил агуулгыг 5 минутаас ихгүй видео бичлэгт багтаан хураалгах боломжтой. Бүтээл нь хувь хүн ба баг хамт олон, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийт байгууллага байж болно.

Шалгаруулалт

2024 оны Борлуулалт, харилцагчийн үйлчилгээний салбарын Стиви шагнал гардуулах ёслол 3-р сарын 5-нд мэдэгдэх бөгөөд үүний дараа 4-р сарын 12-нд Лас Вегаст болох шагнал гардуулах ёслолын үеэр ялагчдыг тодруулж, Стиви цом, цом, мөнгө, хүрэл медалийг гардуулах юм.

Холбогдох утас

Стив шалгаруулалт нь хэд хэдэн улс оронд төлөөлөгчтэй. Эдгээр төлөөлөгчид тухайн улсдаа шалгаруулалтын талаар мэдээллийг түгээж, байгууллагууд оролцоход нь дэмжлэг үзүүлдэг. Энд дарж төлөөлөгч байгаа улс орныг харна уу.

Мөн доорх хаягаар зохион байгуулагчтай холбогдох боломжтой.

The Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Утас: +1 703-547-8389
Факс: +1 703-991-2397
И-мэйл: help@stevieawards.com