Монгол (Mongol)
Таныг “2025 (22 дахь) оны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Стиви шагнал” (Stevie Awards)-д оролцон, байгууллагынхаа материалаа ирүүлэхийг урьж байна. Энэ шагнал нь нэр хүнд бүхий олон улсын бизнесийн шагнал бөгөөд АНУ-ын бизнес эрхлэгчдийн шагналыг үүсгэн санаачилсан газраас эмэгтэйчүүдэд зориулан дэлхийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шагнах хөтөлбөрийг бий болгосон.
Материал бэлтгэл ба бүртгүүлэх аргын зааварчилгааны талаарх дэлгэрэнгүй гарын авлага бүхий шалгаруулалтын тоймыг авахыг хүсвэл энэ хэсэгт цахим хаягаа бичнэ үү. Шалгаруулалтын тоймыг таны бичиж үлдээсэн цахим хаяг уруу илгээх болно. Бид нууцлалын бодлогыг хатуу даган мөрдөж, ямар нэгэн шалтгаанаар хэн нэгэнд таны цахим хаягийг дамжуулахгүй.
Таны үзэж буй веб хуудас нь хүссэн хэл дээр мэдээлэл авч болох манай вебсайтын цор ганц веб хуудас юм. Бусад бүх хуудас болон материал өгөх удирдамж англи хэл дээр байгаа болно. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа бизнесийн мэргэжилтнүүд шүүх үйл ажиллагаанд оролцох боломжтой байхын тулд, мөн хүлээн авах материалыг англи хэл дээр авдаг учраас юм.
2024 оны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Стиви шагналыг 11 сард АНУ-ын Нью Йорк хотод нээгдсэн шагнал гардуулах ёслолын үеэр 30 гаруй орны байгууллага, хувь хүмүүст олгосон. 2024 оны шагналтнуудын жагсаалтыг энд дарж харна уу.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Стиви шалгаруулалтад оролцохдоо төрөл бүрийн шагналын ангиллаас сонголт хийн боломжтой. Оролцохоор шийдсэн бол танай байгууллага оролцох боломжтой амжилт үр бүтээлдээ тохирох ангиллыг сонгоод зааварчилгааны дагуу оролцуулах материалаа бэлдэх боломжтой. Доорх жагсаалтаас сонголт хийх боломжтой ангиллыг харна уу.
- Бие даасан эмэгтэйтэйчүүдийн шагналын ангилал
- Энэ жилийн Бизнес эрхлэгч эмэгтэй
- Энэ жилийн Шинийг санаачлагч эмэгтэй
- Энэ жилийн Гүйцэтгэх захирал эмэгтэй
- Энэ жилийн Ажилтан эмэгтэй
- (Эмэгтэйчүүдийн өмчит, эсвэл эмэгтэйчүүд давамгайлсан) Байгууллага/ Бүтэц зохион байгуулалтын шагналын ангилал
- (Эмэгтэйчүүдэд зориулсан/эмэгтэйчүүд зохион бүтээсэн) Шинэ бүтээгдэхүүн & Үйлчилгээний шагналын ангилал
- (Эмэгтэйчүүдэд зориулсан/эмэгтэйчүүд зохион бүтээсэн) Харилцаа холбоо & Маркетингийн шагналын ангилал
- (Эмэгтэйчүүдэд зориулсан/эмэгтэйчүүд зохион бүтээсэн) Хэвлэл мэдээллийн шагналын ангилал
- Гүйцэтгэлийн ангилал
Ангиллын жагсаалт ба тайлбар, материалд тавигдах шаардлага, материал хүлээн авах хугацаа, бүртгэлийн хураамж төлөхтэй холбоотой агуулгыг шалгаруулалтын тоймоос харах боломжтой.
2025 оны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэрэмжит Стиви шагналын эцсийн шатанд шалгарсан хүмүүс есдүгээр сарын 19-нд тодорно. Үүний дараа Стиви Нью-Йорк хотноо болох шагнал гардуулах ёслолын үеэр алт, мөнгө, хүрэл медальтнуудыг зарлах болно.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Стиви шалгаруулалт болон бусад Stevie Awards хөтөлбөрийн талаар асуух зүйл байвал бидэнд хандана уу.
The Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Утас : +1 703-547-8389
Факс : +1 703-991-2397
Цахим хаяг : help@stevieawards.com