Search past winners/finalists


  • MESA logo

Монгол (Mongol)

IBA Montage
Бид танай байгууллагыг дэлхийн анхны бизнесийн шагналын програм (21 дахь жилдээ зохион байгуулагдаж буй) 2024 оны Олон Улсын Бизнес Авардс®-д нэр дэвшихийг урьж байна.

Материал бэлтгэл ба бүртгүүлэх аргын зааварчилгааг авахыг хүсвэл энэ хэсэгт цахим хаягаа бичнэ үү. Шалгаруулалтад бүртгүүлэх журмыг цахим хаяг уруу тань илгээх болно. Бид нууцлалын бодлогыг хатуу даган мөрдөж, ямар нэгэн шалтгаанаар хэн нэгэнд таны имэйл хаягийг дамжуулахгүй.

 

 

Таны үзэж буй веб хуудас нь манай вебсайт дахь цорын ганц веб хуудас юм. Бусад бүх хуудас болон материал өгөх удирдамж англи хэл дээр байгаа. Яагаад гэвэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа бизнесийн мэргэжилтнүүд шалгаруулалтын ажиллагаанд оролцох боломжтой байхаар материалыг англи хэл дээр хүлээн авдаг учраас юм. Доорх зүйл нь Олон улсын бизнесийн шалгаруулалт(IBA)-ийн талаарх товч танилцуулга, материалаа өгөх удирдамж, оролцооны ашиг тус гэх мэт бусад зүйлсийн тойм юм. Хэрэв танай байгууллага олон улсын бизнесийн шалгаруулалтад оролцохоор шийдсэн бол оролцох материал нь зайлшгүй англи хэл дээр байх ёстой гэдгийг анхаарна уу.

 

Олон улсын бизнесийн шалгаруулалтын талаар

Олон Улсын Бизнесийн шагнал нь ажил хөдөлмөрийн бүх салбарын амжилт үр дүнг таньж болох цор ганц глобал хөтөлбөр юм.

Тус шагналыг авсан "Stevie Awards" нь АНУ-д байрладаг. Stevie Awards-ийн олгодог Стиви шагнал нь 8 төрөл бөгөөд шагнал тус бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг  www.StevieAwards.com вебсайтаас авах боломжтой. Stevie Awards Trophy нь дэлхийн хамгийн эрэлттэй шагналуудын нэг юм.

2023 онд Олон Улсын Стиви Авардсийг 60 гаруй улсын байгууллага, хувь хүмүүст гардуулсан. Энд дарж 2023 оны ялагчдын жагсаалтыг харна уу.​

 

Ангиллууд

Олон Улсын Бизнес шалгаруулалтад олон төрлийн шагналын ангиллаас сонголт хийх боломжтой. Оролцохоор шийдсэн бол тухайн байгууллага хүлээн зөвшөөрөгдөх боломжтой амжилт үр бүтээлдээ тохирсон ангиллыг сонгоод зааварчилгааны дагуу оролцуулах материалаа бэлдэх боломжтой. Доорх зүйлээс сонголт хийх боломжтой ангиллыг харна уу.

• Оны шилдэг компаниудын шагнал
• Зар сурталчилгаа(PR)-ны хэлтэс
• Харилцагчийн үйлчилгээний хэлтэс
• Хүний нөөцийн хэлтэс
• Мэдээлэл технологи(IT)-ийн хэлтэс
• Удирдлагын хэлтэс
• Маркетингийн хэлтэс
• Веб хэлтэс, жил бүрийн тайлан, үйл ажиллагааны хэлтэс, видео болон бүх төрлийн мэдээлэл
• Бизнес гүйцэтгэлийн хэлтэс
• Шинэ бүтээгдэхүүний хэлтэс

Ангиллын жагсаалт болон тайлбарыг материал өгөх удирдамжаас харах боломжтой.

Ихэнх төрлүүдэд та өөрийнхөө болон өөрийн байгууллагын амжилтын тухай сонгогдсон төрөлдөө таван (5) минут хүртэлх бичлэг оруулах эсвэл төрлүүдийн асуултуудад бичмэл хэлбэрээр хариултаа оруулах зэргээс сонгох боломжтой.

Шалгаруулалт

2024 оны Олон Улсын Стиви Авардсийн ялагчдыг 8 дугаар сарын 14 өдөр зарлана. Үүний дараа Стиви Авардс цом, Мөнгө, Хүрэл Медалиуд 10 сард Европт болох ёслолын үеэр гардуулна.

Холбогдох утас

Та зохион байгуулагчтай доорх хаягаар холбоо барих боломжтой.

The Stevie Awards
10560 Main Street, Suite 519
Fairfax, Virginia 22030, USA
Phone: +1 703-547-8389
Fax: +1 703-991-2397
Email: help@stevieawards.com